Митайм Монголиа
Митайм Монголиа нь олон улсад төсөл хэрэгжүүлэгч Митайм Интернэшнл группын Монгол дахь салбар компани бөгөөд Монгол улсад эрчим хүч, дэд бүтэцийн барилга угсаралт, ашиглалт засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, гадаад дотоодын 1000 гаруй инженер техникийн ажилтнууд болон дэвшилтэд техник тоног төхөөрөмжтэйгөөр улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Нийт ажилтнуудыг Малайз, Тайланд, Камбож, Хятад зэрэг бусад улсад үйл ажиллагаа явуулж буй салбар компаниудтай тогтмол сэлгэн ажиллууж туршлага хуримтлуулж байна.
Олон улсын шинэлэг технологи, чанар стандартын шаардлагад тулгуурлан таны цаг хугацаа болон санхүүг бодитоор хэмнэх болно.
Нийгмийн өмнө хариуцлага хүлээж, Компанийн стандартыг баримтлах, Баялагийг бүтээх, Харилцан ашигтай хамтын ажиллагаа.
Нийгмийн өмнө хариуцлагатай хандах: Үйлдвэрлэл, хөдөлмөрийн бодит бүтээмжээр улс орондоо хувь нэмэр оруулах зарчмыг баримталж, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг дээд хэмжээнд хэрэгжүүлнэ.
Компанийн стандартыг баримтлах: Байгууллагын тогтвортой, хурдтай хөгжлийг дэмжиж, аливаа компани жижигээс том, томоос чанартай, чанараас хүчирхэг, хүчирхэгээс шилдэг түвшинд хүрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Ажил мэргэжлийн сонголт, үйл ажиллагаа, удирдлагын бүхий л чиглэлд бусдаас нэг алхам урагш байж, компанийн зуун жилийн суурийг тавина.
Баялаг бүтээх: Митайм байгууллагын бүх ажилтнууд өөрсдийн хөдөлмөр, ухаан чадлаараа баялгийг хуримтлуулж, бүтээж, шударгаар хуваарилна. "Баялаг бол ус мэт — чи хүртэнэ, би хүртэнэ, бид бүгд хүртэнэ" гэсэн зарчмыг эрхэмлэнэ.
Харилцан ашигтай хамтын ажиллагаа: Хамтын хүчээр нэгдэж чадвал ялна, ялалт гэдэг нь нэгдэл юм. Зөвхөн тэмцвэл ялна гэсэн үе улиран өнгөрч, хамтдаа нэгдэж байж ялдаг шинэ цаг үе иржээ. Чи ялна, би ялна — бид бүгд ялна.
Үр ашиг үнэ цэнийг бүтээнэ. Шинэлэг санаачлага хөгжилд хөтлөнө. Чанар бол мөнхөд эрхэм.
Бодит үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа , Өөрийгөө хөгжүүлэх , Нэгдсэн Үндэстний Ассамблейн зарчимд нийцсэн хөгжил , Шинжлэх ухаанд суурилсан хөгжил