Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны 2 дугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. Дулааны хоёрдугаар цахилгаан станц 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг тус талбайгаас өнөөдрөөс /2026.04.22/ зөөвөрлөж эхэллээ.


“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасан хэлэхдээ “Талбайгаас нэг сая куб.метр үнс зөөх бөгөөд хоёр сар орчмын хугацаанд энэ ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Үнсийг морингийн даваанд зөвшөөрөгдсөн газарт буулгана. Үнс зөөх ажил дууссаны дараа хөрсний тэгшилгээ хийнэ, дараа нь суурийн ажлууд явагдана. Энэ жил бүх сууриудыг цутгаж дуусгахаар төлөвлөж байна. Мөн тоноглолуудаа татаж авах, зам тайлбайгаа бэлдэх ажлууд явагдана” гэв.





Дэлгэрэнгүйг https://ipiu.mn/tpp5/articles/69e85cea36fab8c81f2d49b6?fbclid=IwY2xjawRVW9hleHRuA2FlbQIxMABicmlkETFtSWRxaFVMTFhFeEc5ZkFGc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHsscTejFcGJ2oRQJw_oodR-12WqrCr6KYhgCQWyCAHwSaec_rCQHHZlf_vZh_aem_-I7wOGnP32MbsTJJpypt9w