Эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгох, импортын цахилгаан эрчим хүчийг орлох стратегийн ач холбогдол бүхий “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна. Тодруулбал, төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусч, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгуудыг хийгээд байна. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байгаа юм.
Дэлгэрэнгүйг https://ipiu.mn/tpp5/articles/69c63149eadb029b4b8f2aeb